Африкт болсон ослын дараа Boeing компани олон тэрбум долларын гэрээгээ алдлаа

Этиофид болсон  онгоцны ослын дараа тус компанийн  “Boeing 737 MAX”  загварын 49 онгоц  нийлүүлэх  гэрээ цуцлагдсаны улмаас хэдэн  арван тэрбум ам.долларын  орлогоо алдав.  Худалдан авагчид энэ  загвар нь аюулгүй байдлыг хангаагүй гэсэн  үндэслэлээр гэрээгээ цуцалжээ. Тухайлбал, “Бид гэрээгээ цуцлах хүсэлтээ Boeing  компанид илгээсэн. Garuda-ийн зорчигчид  Boeing 737 MAX-аар нисэхийг хүсэхгүй байгаа” хэмээн тус компанийн төлөөлөгч …

Samsung GalaxyS10+ шинэ загвараа танилцууллаа

Samsung компани Samsung Galaxy S10+ брэндийн шинэ загвараа танилцууллаа. Ухаалаг утасны нүүр бүхэлдээ дэлгэц байхаар бүтээсэн байна. Мөн дэвшилтэт технологийн тусламжтайгаар камерыг дэлгэцэд шууд суулгасан бөгөөд дэлгэц Dynamic Amoled технологийн ачаар өнөөг хүртэл бүтээгдсэн бүх ухаалаг утаснуудыг бодвол өнгө дамжуулах дээд зэргийн чанартай байх гэнэ.   Galaxy S10+ нүүр болон ар талдаа хоёр камертай байх аж. Камер өөрөө зураг авах хамгийн …

Москвад их хэмжээний цас орж, дээд амжилт тогтоолоо

ОХУ-ын нийслэл Москва хотод 2019 оны хоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, 23 жилийн өмнөх дээд амжилтыг эвдлээ гэж Оросын Ус, цаг уурын төвөөс мэдээлжээ.   Өнөөдөр /2019.02.13/ өглөөний 09.00 цаг гэхэд 11 мм цас орсон байна. 1995 оны мөн л хоёрдугаар сарын 13-ны өдөр 9.7 мм цас орж, дээд хэмжээ тогтоож байжээ.   …

БНСУ 2019 онд 56 мянган гадаад ажилчин хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна

БНСУ нь дэлхийн 16 улсаас ажиллах хүч авдаг бөгөөд 2019 онд мэргэжлийн бус ажил эрхлэх  Гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг өмнөх онтой адил хэмжээнд буюу 56 000 хүнд  олгохоор болжээ. Дээрх ангиллын визээр тус улсад хөдөлмөр эрхлэх иргэдийн 43 мянга нь шинээр авах ажилчдын тоо бол давтан явах ажилчид 13 мянга байх юм.Давтан явах …

Жангум жинхэнээсээ “Тэргүүн оточ” болно

БНСУ-ын жүжигчин, манайхан Дэй Жангүмын дүрээр сайн мэдэх И Ён Э хүнд байдалд ороод буй төрөх эмнэлэгт туслахаар болжээ. Сөүл хотын Чёонгү дүүрэгт байрладаг “Чэ Ил” эмнэлэг нь 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн боловч санхүүгийн хүндрэлтэй байдалд ороод байгаа юм байна. Учир нь Өмнөд Солонгост төрөлт бууран үйлчлүүлэгчид багассанаас тус эмнэлэг ажилчдынхаа цалинг өгч чадахгүй …

Зориг, шулаан, шийдвэр төгс, тэвчээр бат

Өнөөдөр 12-р сарын 17-ний өдөр бол БНАСАУ-ын ард түмний агуу их удирдагч, батлан хамгаалах хорооны дарга Ким Чен Ир таалал төгссөн дурсгалыг хүндэтгэх өдөр ажээ. БНАСАУ-д энэ өдөр бол Ким Чен Ир удирдагч эцсийн амьсгалыг хураатал эх орон, ард түмнийхээ төлөө ажиллаж байсныг, улс орныхоо төлөө өөрөөсөө шалтгаалах бүхий л зүйлийг хийж байсныг санан дурсан …

БНХАУ АНУ-ын импортын автомашинд ногдуулах тарифыг ирэх сард 15 хувь болгож бууруулна

БНХАУ АНУ-аас импортлох автомашины импортод ногдуулсан тарифаа цуцална гэж мэдэгдлээ. Тус улсын Сангийн яамнаас гаргасан энэхүү албан мэдэгдлийн дагуу БНХАУ АНУ-д үйлдвэрлэсэн автомашинуудад ногдуулсан 40 хувийн тарифаа ирэх сарын нэгнээс 15 хувь болгож бууруулна. Ингэснээр бусад улсын автомашины импортын тарифтай ижил түвшинд очих юм. БНХАУ АНУ-аас “BMW”, “Mercedes-Benz”-ийн автомашинуудыг хамгийн их импортолж байна. Түүнчлэн БНХАУ …

Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа

Өчигдөр Францын Страсбург хотын дэлхийд алдартай Зул сарын баярын захын ойролцоо нэг этгээд галт зэвсэгтэй халдлага үйлдсэний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 хүн шархдсан байна. Захыг хамгаалж байсан цэргүүдийн бууны суманд шархдсан халдлага үйлдэгч хэргийн газраас зугтжээ. Хотоос гарах бүх замыг хааж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна. Францын дотоод хэргийн сайд Кристоф Кастанерын мэдээлснээр …

ятад захирлыг Канадад батлан даалтаар суллаж, Канадын дипломатчийг Хятадад баривчлав

Хятадын Huawei компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг 10 хоногийн өмнө Канадын Ванкуверт баривчилсан билээ. Эдийн засгийн хоригийг зөрчиж, харилцаа холбооны тоног төхөөрөмж Иранд нийлүүлсэн гэгдэж байгаа захирал эмэгтэйг АНУ-д шилжүүлбэл 30 хүртэл жил хоригдох ял сонсож болзошгүй байгаа юм. Тэгвэл өнөөдөр Канадын шүүх Мэн Ванжоуг батлан даалтаар суллах шийдвэр гаргажээ. Тэр 10 сая канад …

Оросын хоёр бөмбөгдөгч онгоц Венесуэльд газарджээ

Өчигдөр ОХУ-ын батлан хамгаалах яам тус улсын зэвсэгт хүчний цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай, стратегийн бөмбөгдөгч хоёр нисэх онгоцыг Венесуэльд газардсан тухай мэдээлжээ. Өмнөд Америк тивд Оросын цэрэг зэвсэг хүрч байрлана гэдэг ховор үзэгдэл юм. Өчигдөр буюу Даваа гарагт Ту-160 загварын бөмбөгдөгч онгоцнууд нийслэл Каракасын ойролцоох нисэх буудалд газарджээ. Батлан хамгаалах яамны мэдэгдэлд тэдгээрийн зорилго, зэвсэг тээвэрлэж …