Бидний ирээдүй бидний гарт

Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай цаг үед ирээд байна. Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны 06 сарын 26 өдөр болно. Ард түмэн та бүхэн минь сонгуульдаа идэвхтэй оролцгооё. Таны сонголт мэргэн байг.  

Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна

“Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдэвт чуулга уулзалт Их тэнгэрт болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр “Монгол орон эрдэс түүхий эдийн арвин их нөөцтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан улс.  Манай улсын гадаад худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж 2016  оны байдлаар 8.3 тэрбум ам долларт хүрсэн бол …

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

Зуны сар гуравхан гэдэг шиг Монголчуудын ид амарч аялдаг дулааны улирал энэ удаа гандуухан болж байгаа нь харамсалтай. Энэ хэрээр газрын гарц муудаж хөрс хуурай, ургамал ногоо чийг аваагүйн улмаас хатаж зуны өнгө ерөнхий байдлаар гандах өнгөндөө орсныг мэргэжилтнүүд хэлсээр байна. Аялагчдын хайхрамжгүй байдлаас болж гал түймрийн аюул харанга дэлдсээр 4 сараас 6 сарын дунд …

Энэ амралтын өдрүүдэд Б.Цэрэндоржийн нэрэмжит гудамжинд хүрэлцэн ирээрэй

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хүүхдийн баярыг тохиолдуулан бямба, ням гарагийн 13-16 цагийн хооронд Б.Цэрэндоржийн нэрэмжит гудамжинд /УИД-ийн урд талд, Битлзийн хөшөөтэй талбай/ урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж байна. Та бүхэн хүрэлцэн ирж амралтын өдрүүдээ хөгжилтэй, зугаатай өнгөрөөнө үү. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй ЗАЛУУСЫН ӨДӨР 6 САРЫН …

Нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна

Нийслэлийн Тээврийн  газраас нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна. Тус аяны зорилго нь нийслэлийн Тээврийн газрын ажилтан, албан хаагчид, автотээврийн хяналтын улсын байцаагч нар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 улсын стандартын мөрдөлтөнд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, аж …

Гэр бүлийн номын өдөрт хүрэлцэн ирэхийг урьж байна

“Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2017.04.15 ны өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үер хүүхдүүдэд бага насанд нь номтой зөв харьцах, номын сайн найз болох, ном уншихын ач холбогдлыг ойлгуулах,  зөв дадал хэвшил олгох сургалт, зөвлөмжүүд, хүүхдийн номын худалдаа, вагон аялал, төрөл бүрийн тэмцээн уралдаанууд, …

Сурагчдыг эрүүл амьдралын хэв маягт суралцахыг уриаллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх 4 дэх удаагийн сургалтыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн 3-р сургууль дээр зохион байгууллаа.  Өнгөрсөн хугацаанд тус сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1000 гаруй  ахлах ангийн сурагчид хамрагдсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их …

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 2 сарын аян эхлүүллээ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал Замын цагдаагийн албаны хурлын танхимд өнөөдөр боллоо.  Хуралд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон бусад албаныхан, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн албаны удирдлагууд оролцов. …

“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг өрнүүлж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар, Германы хамтын ажиллагааны байгууллагын “Мэргэжлийн чиг баримжаа олгох” төсөл зэрэг байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг нийслэлд  эхлүүллээ. Тус аянд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдах бөгөөд өчигдөр Баянзүрх дүүргийн сурагчдын …

Камержуулалт болзолт уралдаан зарлалаа

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон …