“Утаагүй галт тэрэг” төслийг хэрэгжүүлж эхэллээ

Агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхэн утаа бууруулах дэвшилтэд технологи турших “Утаагүй вагон” төсөл хэрэгжүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Япон улсын “Эм Ай Эс” компанитай хамтран ажиллаж буй. Энэ хүрээндээ эхний ээлжинд зорчигч тээвэрлэх 20 галт тэргэний янданд Япон улсын “Japan Flare” төхөөрөмж суурилуулан өнөөдрөөс хөдөлгөөнд оролцуулж эхлэв. …

Айлчлал: БНСУ-ын Ерөнхий сайд визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа амлажээ

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ монголчуудын тэсэн ядан хүлээж буй визний асуудлыг хэлэлцжээ. Улмаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Стратегийн түншлэлийн хүрээнд визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа амласан байна. Мөн тэрбээр 500 сая долларын хөнгөлөлттэй зээлийн …

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В. Моргулов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдагаа Гадаад харилцааны сайд уулзалтын эхэнд илэрхийлэв. И.В.Моргулов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын мэндчилгээг уламжлаад хоёр орны харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, үүний дотор эдийн засаг, худалдааны харилцааг …

Ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Тодруулбал, өнөөдөр хэлэлцэх асуудлуудаа хэлэлцээд үдээс хойш хаах юм. Өнөөдрийн чуулганаар АТГ-ын дарга, дэд дарга, Улсын Ерөнхий прокурорыг солих асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгээс эдгээр томилгоог хойшлуулах шийдвэр гаргаад байгаа. Тэгэхээр өнөөдрийн хуралдаанаар -Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт; -Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт …

БНСУ-ын Ерөнхий сайдын албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Улаанбаатар ирсэн бөгөөд албан ёсны айлчлал нь өнөөдрөөс эхэлж байна. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол …

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын НАУРЫЗЫН баярын мэндчилгээ

Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан азай буурал Аксакалууд аа, Уудам дэлгэр эх орондоо болон дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч буй нийт казах иргэд ээ, Ертөнц дэлхий өвлийн нойроос сэрж, үржил шимийн улирал эхэлж, өдөр шөнө тэнцдэг тэгш сайн өдрийг бэлгэдэн тэмдэглэдэг, эх дэлхийг гийгүүлэн тэтгэгч Нарны баяр …

Байнгын хороо: “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэнэ

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.12.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал,  гадаад бодлогын байнгын хороонд …

Чуулган 15.00 цагаас хуралдана

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 15.00 цагаас товлогдлоо. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ …

Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн хүчин чармайлтыг нэгтгэх санаачилга гаргаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийллээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Тус чуулганд 21 аймаг, нийслэл, дүүргээс эмэгтэйчүүд, эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож, үг хэлэхдээ “Эмэгтэйчүүд бол эрчүүд биднээс хавьгүй илүү хүчирхэг хүмүүс юм. Ажил албаа зохицуулж, ар гэрээ төвхнүүлж, …

Эмгэнэл

2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн уурхайд осол гарсны улмаас ажил үүргээ гүйцэтгэж явсан дөрвөн халуун амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувьд би гүнээ харамсан, гашуудаж байна. Энэхүү харамсалтай үйл явдал уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг улам бүр …