Google $5 тэрбумаар торгуулсныхаа дараа Андроидыг төлбөртэй болгох талаар ярьж эхэллээ

Европын Холбооны шударга өрсөлдөөнийг дэмжих байгууллага өчигдөр АНУ-ын технологийн Google компанид $5 тэрбумын торгууль ноогдуулж байгаагаа зарлалаа. Түүхэнд хамгийн өндөрт тооцогдож байгаа уг шийтгэл нь тус компанийг Андроид системтэй гар утаснуудад өөрийн апликэйшнүүдийг урьдчилан суулгаж, бусад тоглогч нарын шударгаар өрсөлдөх боломжийг хаадаг гэсэн шалтгаантай юм. Гар утас үйлдвэрлэгчид Google-ийн Андроид системийг ямар нэг үнэ төлбөргүй бүтээгдэхүүндээ …

Хүссэнээрээ загвараа өөрчлөх боломжтой розетка унтраалга

AvatorOn”  гэрийн засал чимэглэлийг бүхэлд нь өөрчлөн тохируулах, интеграцчилах зориулалт бүхий орлуулах бүрхэвчтэй олон төрлөөр ашиглах боломжтой. Унтраалгадаа та хөрөг зургаа  тохируулан хийх уян хатан  боломжийг олгодог, хүссэн үедээ өөрчлөх боломжтой. Онцгой, патентлагдсан технологи, тансаг үйлдвэрлэл нь тав тухтай байдлыг хангаж, хялбар холболттой загвар нь хүссэн үедээ хурдан, хялбар байдлаар өөрчлөх боломжтой болно. Одоо та …

Хонда компани алдарт Асимо роботоо тэтгэвэрт гаргалаа

Японы Хонда компани хүн дүрст Асимо нэртэй роботыг олон жилийн өмнөөс хөгжүүлж ирсэн билээ. Тэгвэл өчигдөр тус компани энэхүү бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг зогсоож, оронд нь Асимогийн технологийг ашигласан илүү практик амьдралд хэрэгтэй роботуудыг бүтээхээр болсноо зарлажээ. Жишээ нь ахмад настныг асардаг, жолоочгүйгээр эд зүйлсийг тээвэрлэдэг роботууд хийхээр болсон байна. Асимо нь Advanced Step in Innovative Mobility …

Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана

Ухаалаг гар утсаа унагаж, дэлгэцээ хагалах нь өнөөдөр хүн бүрт хэзээ ч тохиолдож болох санхүүгийн эрсдэл болоод байна. Тэгвэл Германы Аален их сургуулийн инженер Филип Френзэл гар утсанд зориулсан “аюулгүйн дэр”-ийг зохион бүтээжээ. Унах үед хөл нь дэлгэгддэг энэхүү гар утасны гэрийг тэр өөрийн хамтрагч Питер Майертай хамтран зохион бүтээснээ нэг сарын дотор зах зээлд …

Хятадын эрдэмтэд “лазерын АК-47” бууг зохион бүтээжээ

Бараг нэг километрийн зайнаас байгаа онох чадвартай лазерын зэвсгийг Хятадын судлаачид зохион бүтээжээ. ZKZM-500 нэртэй уг зэвсэг нь энгийн нүдээр олж харах боломжгүй, энергийн бөөмсийг ялгаруулдаг бөгөөд уг урсгал нь цонхны шилийг нэвтлэн хүний арьс, эд эсэд тусаж, нүүрс болгох чадвартай гэнэ. Лазерын бууг Шаньси муж дахь Хятадын Шинжлэх Ухааны Академийн Оптик, Механикийн хүрээлэнд зохион …

iOS 12 таныг iPhone-ыхоо дэлгэцийг хэр удаан ширтэж байгааг харуулдаг болно

Ирэх Даваа гарагт Apple компанийн жил бүр зохион байгуулдаг WWDC (Worldwide Developer Conference) хөгжүүлэгчдийн чуулган эхэлнэ. Энэ үеэр Мобайл үйлдлийн системийнхээ шинэ хувилбарыг зарладаг уламжлалтай. Дараа долоо хоногт Apple компани iPhone, iPad зэрэг мобайл төхөөрөмжүүддээ зориулсан iOS системийн 12 дахь хувилбараа танилцуулах гэж байгаа юм. Шинэ iOS-ын туршилтын хувилбарыг хязгаарлагдмал хүрээнд танилцуулаад эцсийн хувилбарыг ирэх …

Залгидаг төхөөрөмжөөр өвчнөө оношилж, гар утсаар мэдээллийг нь авна

Эрдэмтэд нэгэн залгидаг капсул зохион бүтээсэн нь дотроо бяцхан электроник төхөөрөмж, генийн инженерчлэлээр бий болгосон олон сая эсийг агуулдаг ажээ. Удахгүй энэхүү шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар хүний өвчнийг оношилдог болох гэнэ. Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн (MIT) хэсэг судлаачид энэхүү залгидаг төхөөрөмжийг саяхан гахайн дээр туршиж, гэдэс дотрын өвчнийг нь амжилттай оношилж чаджээ. Уг туршилтын үр дүн өчигдрийн …

Хэвлэлийнхний үнэн худлыг шүүдэг үйлчилгээ бий болно

Америкийн шинийг санаачлагч, бизнесмэн Илон Маск сэтгүүлчдийн мэдээллийн үнэн худлыг шүүн дүгнэхэд зориулсан үйлчилгээ бий болгохыг хүсч байгаа аж. Энэхүү шинэ үйлчилгээгээ тэрээр Pravda хэмээн нэрлэхээр төлөвлөсөн нь оросоор “правда /үнэн/” гэх үгтэй таарч байгаа юм. “Space X” болон “Tesla Motors”-ыг үндэслэгч бизнесмэн эр энэхүү санаагаа өөрийн Твиттер хуудаснаа бичсэн байна. Тэнд энэ төлөвлөгөөнийхөө талаар …

Твиттер компани кирилл үсгээр жиргэдэг хүмүүсийг Оросын бот гэж үзэн ялгаварладаг болсон гэнэ

Саяхнаас Твиттер компани өөрийн сүлжээнд Оросын суртал нэвтрүүлгийн агуулгуудтай ширүүн тэмцэл эхлүүлж байгаагаа зарласан юм. Тэгвэл энэ тэмцэл нь үнэндээ кирилл үсгээр бичдэг хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа тухай Болгарын хэвлэлүүд мэдээлжээ. Энэ улсын зарим твиттер хэрэглэгчдийн экаунт тодорхой шалтгаангүйгээр хориглогдож, эргэж сэргэсэн ч зарим жиргээ нь шүүлтүүрт орж, харагдахгүй болоод байгаа гэнэ. Хүмүүсийн туршлагаас харвал @YouTube …

NASA Ангараг гараг руу “геологич” станцаа илгээлээ

Манай цагаар өчигдөр орой АНУ-ын үндэсний сансар судлалын агентлаг NASA Ангараг гарагийн гүний бүтцийг судлах InSight судалгааны станцаа хөөргөлөө. Найман жилийн турш зохион бүтээсэн уг станц нь Ангарагт геологийн судалгаа хийх юм. Калифорний Ванденбергийн Агаарын Баазаас Atlas V пуужинд тээвэрлэгдэж хөөрсөн станц 6.5 сарын дараа Ангараг дээр бууна. Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр InSight станц шүхэр …