Майкрософт цоо шинэ интернет хөтөч бүтээж байна

Windows 10 үйлдлийн систем 2015 онд танилцуулагдахдаа Microsoft Edge нэртэй интернет хөтөчтэй байсан билээ. Харамсалтай нь уг хөтөч Chrome, Opera, Firefox-ийг хурд, найдвартай ажиллагаа зэргээрээ давж чадаагүй тул төдийлөн олон хэрэглэгчтэй болоогүй. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Windows Central сайтаас Майкрософтыг Microsoft Edge-ыг орлох интернет хөтөч бүтээж байгааг талаар мэдээллээ. Ингэхдээ тэд Гүүглийн Chrome-ыг бүтээхдээ ашиглаж …

АНУ-ын арми супер цэрэг бий болгох “нэмэлт араг яс“-ыг бүтээхэд их хөрөнгө зарцуулж байна

Цэрэг дайчдыг илүү хүчтэй, тэвчээртэй болгох зориулалттай “exoskeleton” технологийг хөгжүүлэхэд АНУ-ын арми олон саяыг зарцуулж байна. Өөрөөр хэлбэл жирийн цэргийн алба хаагч нэмэлт төхөөрөмжөөр үе мөчөө тоноглосноор хүч чадал, хурд, тэвчээр нь эрс нэмэгдэж, “супер цэрэг”-ийн хэмжээнд хүрэх юм. Уг технологийг АНУ-ын Lockheed Martin компани Канадын B-TEMIA компанийн лицензээр хөгжүүлж байгаа. Канадын компани анх хөгшин …

Дэлхийтэй мөргөлдөх магадлалтай астероидод NASA-гийн хөлөг хүрнэ

Саяхан Ангараг дээр судалгааны станцаа буулгасан АНУ-ын үндэсний сансар судлалын хүрээлэн одоо дахин нэг сонирхолтой аялалын үр дүнг үзэх гэж байна. Энэ бол “101955 Bennu” нэртэй астероидыг судлах OSIRIS-Rex (Origins, Spectral Interpretation, Resource Identification, Security-Regolith Explorer) хөлгийн аялал юм. 2016 оны есдүгээр сард замдаа гарсан уг хөлөг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Беннью астероидыг судлахад хангалттай …

NASA-гийн судалгааны робот станц Ангарагт амжилттай газардлаа

АНУ-ын сансар судлалын агентлаг NASA судалгааны шинэ робот станцаа өнгөрсөн шөнө Ангараг гарагт амжилттай газардууллаа. InSight нэртэй уг станц Ангараг гарагийн газрын гүнийг судлах бөгөөд ингэснээрээ дэлхийгээс гадна дотор талаа судлуулсан анхны гараг болох юм. InSight станц одоо тус гарагийн Elysium Planitia нэртэй, экваторт ойр тэгш газарт байрлаж байна. Энэ газрыг NASA Ангарагийн хамгийн том …

Дуу чимээгүй нисэх онгоц өнөөдөр түүхэн нислэгээ үйлдэнэ

Зөгнөлт кинонд гардаг шиг ямар ч хөдөлгүүр, сэнсгүйгээр агаарт хөвдөг нисэх онгоцыг өнөөдөр буюу АНУ-ын цагаар Лхагва гарагт физикчид анх удаа турших гэж байна. Уг онгоц нь ямар ч хөдөлдөг эд ангигүй, цул биетэй бөгөөд цэнэглэгдсэн агаарын молекулуудын тусламжтай нисдэг юм. Зуу гаруй жилийн өмнө буюу 1903 онд ах дүү Орвилл болон Уилбур Райт нар …

Фэйсбүүкийн хэрэглээгээ хянах, хязгаарлах боломжтой болжээ

Өнгөрсөн зургаадугаар сард Фэйсбүүк компани хүмүүст хэрэглээгээ хянах боломж олгохоор ажиллаж байгаа тухай мэдээлэл цацагдаж байв. Дараа нь наймдугаар сард ийм боломж удахгүй бий болно гэж тус компаниас албан ёсоор зарласан юм. Тэгвэл “Your Time on Facebook” нэртэй шинэ функц энэ долоо хоногоос хэрэглээнд нэвтэрч эхэлжээ. Үүнийг ашиглахын тулд та Android, iOS гар утасныхаа Facebook …

Хятадын “GPS” удахгүй ажиллаж эхэлнэ

Өчигдөр буюу Даваа гарагт Хятад улс хоёр ширхэг Бэйдоу-3 хиймэл дагуулыг сансарт хөөргөснөөр АНУ-ын Global Positioning System (GPS) байрлал тодорхойлох системтэй өрсөлдөх цаг үе улам ойртож байна. Ингэснээр сар хүрэхгүй хугацааны дотор Хятад “GPS” анхан шатны байрлал тодорхойлох үйлчилгээг үзүүлж эхлэх юм. Одоо тойрог замд нийт 19 ширхэг Бэйдоу-3 хиймэл дагуул байгаа нь ийм боломж …

Netflix гар утсанд зориулсан илүү хямд багцыг туршиж байна

Олон улсын кино, видео контентийн зах зээлд аль хэдийн ноёрхож буй Netflix компани үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгохын тулд зөвхөн гар утсанд зориулсан илүү хямд багцыг туршиж эхэлжээ. Тодруулбал, Азийн бүс нутагт үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх сонирхолтойгоор ийнхүү туршилтыг Малайз улсаас эхлүүлээд байна. Тус компанийн Гүйцэтгэх Захирал Рид Хастингс “Бид үзэгчдэд зориулсан илүү хямд багцуудыг туршиж эхэлсэн. Энэхүү …

Утасны хэрэглээгээ хянах 14 ХЯЛБАР АРГА

Чухал ажил, гэр бүл, ойр дотнын хайртай хүмүүстээ зарцуулах цагаа гар утастайгаа өнгөрүүлэхэд  зориулаад байгаа юм биш биз? Утсандаа хэчнээн их цаг зарцуулж байгаагаа мэддэг ч  хянаж чаддаггүйгээсээ болж  хамаг цагаа нийгмийн сүлжээгээр “аялж”, Youtube-ийн бичлэгүүд үзэж, дуртай тоглоомоо тоглоход зарцуулснаар нэг л мэдэхэд алтнаас үнэтэй цагаа хий дэмий барсан байгаагаа анзаарах болно. Фэйсбүүк, Твиттер, …

Самсунг дэлгэц нь нугардаг гар утасны загварыг анх удаа үзүүллээ

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өчигдөр анх удаагаа нугардаг дэлгэцтэй гар утасны бодит загварыг олон нийтэд үзүүллээ. Дөрвөн жилийн турш ийм гар утас бүтээхээр ажилласны үр дүнд өчигдөр Сан Францискод болсон хөгжүүлэгчдийн чуулган дээр Infinity Flex Display нэртэй туршилтын загварыг танилцуулсан байна. Уг загвар нь нугардаг дэлгэцтэй гар утас ямар байхыг үзүүлсэн концепц бөгөөд жинхэнэ …