home Дэлхийн анир Африкт болсон ослын дараа Boeing компани олон тэрбум долларын гэрээгээ алдлаа

Африкт болсон ослын дараа Boeing компани олон тэрбум долларын гэрээгээ алдлаа

5 сарын өмнө

Этиофид болсон  онгоцны ослын дараа тус компанийн  “Boeing 737 MAX”  загварын 49 онгоц  нийлүүлэх  гэрээ цуцлагдсаны улмаас хэдэн  арван тэрбум ам.долларын  орлогоо алдав.  Худалдан авагчид энэ  загвар нь аюулгүй байдлыг хангаагүй гэсэн  үндэслэлээр гэрээгээ цуцалжээ.

Тухайлбал, “Бид гэрээгээ цуцлах хүсэлтээ Boeing  компанид илгээсэн. Garuda-ийн зорчигчид  Boeing 737 MAX-аар нисэхийг хүсэхгүй байгаа” хэмээн тус компанийн төлөөлөгч мэдэгдэв.

Түүнчлэн ОХУ-ын S7, UTair, «Победа»  болон «Уральские авиалинии» зэрэг нисэхийн компаниуд  Этирфид болсон ослын учир  шалтгааныг тодорхой болтол Boeing 737 MAX онгоц худалдан авах гэрээгээ түдгэлзүүлээд байгаа билээ.

Одоогоор дэлхий даяар энэ онгоцны нислэгийг хориглоод байгаа бөгөөд сүүлийн хоёрхон жилийн дотор Boeing 737 MAX онгоцны хоёр ч осол гарч 346 хүний амь нас үрэгдээд байгаа юм.

Boeing 737 MAX загвар нь Boeing 737 загварын  шинэ үеийн төлөөлөл  юм. 2017 оноос эхлэн агаарын нислэгт ашиглаж эхэлсэн энэ Boeing 737 MAX  онгоц нь тус компанийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай  загвар байсан юм.

Эх сурвалж: Lenta.ru

Бэлтгэсэн: М.Нэргүй

 

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/32371eg3a

АНХААРУУЛГА: Сэтгэгдэлд uria.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.