home НИЙГэм Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд хийх хамтарсан шалгалт эхэллээ

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд хийх хамтарсан шалгалт эхэллээ

7 сарын өмнө
Улсын хэмжээнд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан шалгалтыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай эхлүүлээд байна.

Дээрх шалгалтын зорилго гэрээт харуул хамгаалылтын аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг тусгай хяналт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр шалгаж зөрчил дутагдлыг засуулах юм.

Шалгалтаар гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдэд ЦЕГ-ын даргын 2008 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны өнгө, материалын загвар”-ын хэрэгжилтэнд хяналт тавих, алба хаагчдын нийгмийн болон хөдөлмөр, аюулгүйн баталгаа хэрхэн хангагдаж байгаад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/32672533c

АНХААРУУЛГА: Сэтгэгдэлд uria.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.