home Эдийн засаг Сүхбаатар, Хэнтий аймагт ноолуур 139.0 мянган төгрөгт хүрлээ

Сүхбаатар, Хэнтий аймагт ноолуур 139.0 мянган төгрөгт хүрлээ

5 сарын өмнө

Монгол улс дэлхийн зах зээл дэх ноолуурын 45 хувийг нийлүүлж, 26 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж, боловсруулан, 1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Малчны хотноос үйлдвэрлэгчид хүрэх дамжлага тодорхойгүй, бодлогогүй явж ирснээс ченжүүдийн гараар дамжиж малчдад өгөх үр өгөөж хангалтгүй байна. Ноолуурын үнийн өсөлт бууралт малчдын амьжиргаатай шууд холбоотой учир салбарын яам энэ чиглэлд анхаарч  ХХААХҮЯ, ХААБирж хамтран орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулж эхэллээ. Энэхүү дуудлага худалдааны эхлэлийг тавьсан Сүхбаатар аймагт нэг кг ноолуурын үнэ 133.0 мянган төгрөг, Хэнтий аймагт 139.0 мянган төгрөгт хүрсэн байна.

Эх сурвалж: ХААБ

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/325ecdah4

АНХААРУУЛГА: Сэтгэгдэлд uria.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.