home Улс төр Айлчлал: БНСУ-ын Ерөнхий сайд визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа амлажээ

Айлчлал: БНСУ-ын Ерөнхий сайд визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа амлажээ

7 сарын өмнө

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ монголчуудын тэсэн ядан хүлээж буй визний асуудлыг хэлэлцжээ. Улмаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Стратегийн түншлэлийн хүрээнд визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа амласан байна.

Мөн тэрбээр 500 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Солонго 1, 2 хорооллыг барина гэжээ. Ингэснээр 1500 айл түрээсийн орон сууцанд орох юм. Түүнчлэн ирэх жил Стратегийн түншлэлийн харилцаагаа нэг шат ахиулахаар тохиролцжээ.

Айлчлалын талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Аз

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/32662ac6a

АНХААРУУЛГА: Сэтгэгдэлд uria.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.