home НИЙГэм, Онцлох ЗГ: “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаанд онц байдал тогтоолоо

ЗГ: “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаанд онц байдал тогтоолоо

6 сарын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаанд онц байдал тогтоох шийдвэр гаргалаа. Онц байдал тогтооно гэдэг нь үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулах биш. Зарим нэг санхүүгийн материалыг татаж үзэх шаардлагатай байна. Мөн шаардлагатай шалгалтуудыг хийх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах байдлаар онц байдлыг тогтоож байна. Шаардлагатай бол УИХ-д оруулж, хэлэлцүүлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайдын даалгавраар Засгийн газрын тогтоолыг нэн даруй хэрэгжүүлэх ажлын хэсэг гарлаа. Ажлын хэсэг одоо Эрдэнэт үйлдвэр лүү хөдөлнө.

Эрдэнэт үйлдвэрт гарсан асуудал Зүүн өмнөд Азид түгээмэл хэрэглэгддэг мөнгө угаалтын луйврын түгээмэл систем. Хууль хэрэгждэг улсад энэ асуудал аль эрт шийдэгддэг байх ёстой. Иймэрхүү асуудлыг мухарлаж явах нь Засгийн газрын үүрэг. Мөн Засгийн газрын өөр нэг эрх нь гэмт хэрэгтэй тэмцэх юм.

Мөн Засгийн газрын хуралдаанаар шүүгч М.Батсуурийг энэхүү мөнгө угаалтад оролцсон байж болзошгүй, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн АТГ, ШЕЗ-д гомдол гаргахаар боллоо.

Төрд мөнгө байсаар байтал бусдад давуу байдал олгож, МУ-ын төр засаг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой энэхүү худалдан авах үйл ажиллагаанд оролцохгүй, УИХ-аар хэлэлцүүлэхгүй 32 дугаар тэмдэглэлээр ил болсон албан тушаалтнуудыг АТГ-т өгөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.

Өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхий улстөрчид, өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллага руу хандаж, шалгалтын явцад нөлөөлөхийг оролдож байгаа. Цаашид энэ үйлдэл давтагдвал нэрийг нь зарлана” гэлээ.

Б.Анир

 

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/312fgd43c

АНХААРУУЛГА: Сэтгэгдэлд uria.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү

Сэтгэгдэл “ЗГ: “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаанд онц байдал тогтоолоо

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.