home Онцлох ЖДҮ-ЧИН ГИШҮҮДИЙГ ХЭВТҮҮЛЭХ ЖАГСААЛ СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ЖДҮ-ЧИН ГИШҮҮДИЙГ ХЭВТҮҮЛЭХ ЖАГСААЛ СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

6 сарын өмнө

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардан өнөөдөр (2019.03.02) Хэвтүүл хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Жагсаал 10.00-16.00 цагийн хооронд үргэлжилж байгаа юм. Жагсаалд оролцож буй иргэд иргэд индэр дээрээс үгээ хэлж, ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг шаардаж, уриа лоозон барьжээ. Тухайлбал тэдний барьсан лоозонд ШХАБ-д урвагчдыг хэвтүүл, ЖДҮ хулгайчдыг хэвтүүл, Төрийн хулгайчдыг хэвтүүлье, 3% 32% гэх мэт үгс харагдана. Мөн Хэвтүүл хөдөлгөөнөөс гаргасан хэвлэлийг тарааж байна.

Жагсаалын үеэр жагсагчид “Энэ бол санхүүгийн луйвар. Найман жил хүртэл хорих ялтай албан тушаалын гэмт хэрэг. Хамгийн аюултай нь эртнээс хууль дүрмийг нь өөрчилж зохин байгуулалттайгаар олноороо сүрэглэн оролцож түүн дотор нь намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий аудитор Монгол Улсын прокурор зэрэг оролцсон. Ингээд зогсохгүй ЖДҮ хулгай болон, 60 тэрбумын сүлжээгээр барьцаалагдсан УИХ, Засгийн газрын гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх урвагч санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч байна. Энэ байдлыг энэ хэвээр нь дуусгаж болохгүй. Зээл авсан 20 гаруй гишүүн саналаараа огцрох ёстой” гэв.

Жагсаалыг зохион байгуулж буй хөдөлгөөний тэргүүн Э.Тамир зохион байгуулалттайгаар хүмүүсийг авчраагүй гэдгийг онцолж, хэчнээн хүн тэдэнтэй нэгдэхийг хэлж мэдэхгүй гэлээ. Мөн тэрээр “АТГ-аас ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг шалгаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн ч гишүүд бөөнөөрөө хамгаалаад үлдсэн. Төр гэдэг ард түмнээс үүсэлтэй. Ард түмэн тэднийг хуулийн өмнө хариуцлага хүлээгээсэй гэж хүсч байхад өөрсдийгөө хамгаалаад үлдэнэ гэдэг монголчууд буруу зүг рүүгээ яваад байгааг л харуулж байна” хэмээн ярьж байв.

Эх сурвалж: https://updown.mn/75073.html

АНХААРУУЛГА: Сэтгэгдэлд uria.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.