home Уриалга Өнөөдөр автомашингүй өдөр

Өнөөдөр автомашингүй өдөр

1 жилийн өмнө

Жил бүр уламжлал болгон зохиодог “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрөөр “Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээн мөн болно.

Машингүй өдрийн хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Хөдөлгөөн хязгаарлагдах эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд 2017.05.19-ний өдрийн 07:00-17:00 цагийн хооронд өөрчлөлт оруулаад байгаа бөгөөд  мөн худалдааны томоохон зах бөөний төвүүд ажиллахгүй юм байна.

Өнөгөрөгч жилийн буюу 2017 оны 5 дугаар сарын 19-нд  тохиосмон автомашингүй өдоөөо Улаанбаатар хот  бур бур бороотой бурхан бумбын орон шиг сайхан өдөо тохиож байв.

Иргэд та  бүхэн өнөөдөр нийтийн тээврийн зарим чиглэлд орсон түр өөрчлөлттэй танилцана уу

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаас, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаас, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаас, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаас, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар сууж үйлчлүүлэх боломжтой.

 

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилж 17:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үзүүлнэ.

 

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдана.  Тиймээс Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллебус явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах аж.

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/2387b5844

АНХААРУУЛГА: Сэтгэгдэлд uria.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.