home Уриалга Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд сайн үйлсийн аян боллоо

Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд сайн үйлсийн аян боллоо

1 жилийн өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сувилахуйн албаны хамт олон 3 дахь жилдээ уламжлал болгон зохион явуулж байгаа сайн үйлсийн аянд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Ч.Мэндбаяр даргатай хамт олон хамтран 2018 оны 04 дүгээр сарын 14-ний бямба гаригт Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд хоёр байгууллагын 45 ажилтан, албан хаагчид 147 азай буурлууддаа асаргаа сувилгааны үйлчилгээ үзүүлэх, тэдэнд хэрэгцээтэй ор дэрний цагаан хэрэглэл, дотуур хувцас, оймс, эмчилгээ, сувилгааны зориулалттай хэрэгсэл, витамин, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нийт 40 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр бэлэг барилаа. Хэвтрийн асаргаатай ахмадуудыг усанд оруулж, мэргэжлийн асаргаа сувилгаа үзүүлж, орчны цэвэрлэгээ хийлээ. Ахмад настнуудтайгаа харилцан ярилцаж сэтгэлийн дэм урам зориг хайрласан сайхан арга хэмжээ боллоо.

БИДНИЙ ХАМТЫН АЖИЛ
БУСДЫН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/21b69d27a

АНХААРУУЛГА: Сэтгэгдэлд uria.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.